Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Товчхон мэдээ

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Товчхон мэдээ
Товчхон мэдээ. Зураг: МҮОНРТ

- Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
- Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
- Бельгийн Вант улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийг Франц Бельгийн хамтарсан FSE компаниар гүйцэтгүүлэх асуудлыг Бельгийн талд тавьж, тус компанитай худалдааны гэрээ байгуулж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад даалгалаа.
- Энэ оны гуравдугаар сард хуралдсан Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд бөгөөд тус хорооны дарга Н.Төмөрхүүд даалгалаа.
- Хоёр улсын хооронд байгуулсан олон улсын гэрээг данслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар улсын Засгийн газар хоорондын протокол”-ын төслийг хэлэлцэн дэмжээд протоколд гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.
- Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин энэ сарын 13-15-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн сарын 19-24-нд Индонезийн Жакарта болон Бандунг хотод болсон Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцсон дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
- Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар өнгөрсөн сарын 20-нд шийдвэрлэсэн. Ноолуурын салбарын зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор Засгийн газрын энэ хуралдаанаас шийдвэрлэлээ.

Хуваалцах