Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Товчоодоор хот руу 1685 иргэн нэвтэрч, 1980 иргэн гарсан байна

Коронавирусний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэни

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Товчоодоор хот руу 1685 иргэн нэвтэрч, 1980 иргэн гарсан байна
Товчоодоор хот руу 1685 иргэн нэвтэрч, 1980 иргэн гарсан байна. Зураг: МҮОНРТ

Коронавирусний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.11.24/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 915 тээврийн хэрэгслээр 1685 зорчигч хот руу нэвтэрсэн байна. Харин дээрх шалтгаан чиг үүргийн дагуу 1050 тээврийн хэрэгслээр 1980 зорчигч хотоос гарчээ.

Хуваалцах