Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тоёоко инн” зочид буудлын хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа

2020 оны 7 дугаар сарын 22-ний өдөр тусгай үүргийн нислэгээр ирж “Тоёоко инн Монголия” ХХК-ийн зочид буудалд байрласан нийт 331 иргэний хоолыг тус дүүргийн 66-р цэцэрлэгт бэлтгэн нийлүүлж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргасан бие бүрэлдэхүүний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд Баян

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тоёоко инн” зочид буудлын хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа
“Тоёоко инн” зочид буудлын хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа. Зураг: МҮОНРТ

2020 оны 7 дугаар сарын 22-ний өдөр тусгай үүргийн нислэгээр ирж “ТоёокоиннМонголия” ХХК-ийн зочид буудалд байрласан нийт 331 иргэний хоолыг тус дүүргийн 66-р цэцэрлэгт бэлтгэн нийлүүлж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргасан бие бүрэлдэхүүний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Тоеокоинн” зочид буудлын тусгаарлалтад байгаа иргэдийн хоолны чанар аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм түүний мөрдөлт, ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээ, энгийн болон аюултай хог хаягдал зэрэгт хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн Тусгаарлалтад байгаа иргэдийн өдрийн хоолны илчлэг нь хоногт хүнсээр авбал зохих илчлэг үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж батлах тухай Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 тушаалд заасан нормативт хүрч байгаа эсэхэд дүгнэлт өгөх зорилгоор дээж авч НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлсэн.

ТоёокоиннМонголиа ХХК-ийн зочид буудалд тусгаарлагдаж байгаа иргэдийн тухайн өдрийн хоол нь итгэмжлэгдсэн лабораторийн 20-2049 тоот сорилын дүнгээр Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын А/74 тоот тушаалд заасан /насанд хүрсэн хүний/ хоногийн хоолны илчлэгт тохирсон байна.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах