Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тоёота”-гийн машиныг үйлдвэрээс нь авах боломжтой болжээ

Дэлхийн 26 оронд 51 үйлдвэртэй Японы алдарт “Тоёота” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч байгууллага энэ сарын 17-нд нээлтээ хийлээ. Хэрэглэгчийнхээ тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан автомашин санал болгодог тус корпорацийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар “Мөнххада” компани

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тоёота”-гийн машиныг үйлдвэрээс нь авах боломжтой болжээ
“Тоёота”-гийн машиныг үйлдвэрээс нь авах боломжтой болжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн 26 оронд 51 үйлдвэртэй Японы алдарт “Тоёота” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч байгууллага энэ сарын 17-нд нээлтээ хийлээ.

Хэрэглэгчийнхээ тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан автомашин санал болгодог тус корпорацийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар “Мөнххада” компани ажиллахаар болжээ.

Тус компанийн нээлтийн ёслолд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо оролцсон юм.

“Мөнххада” компани Монголын нөхцөлд шалгарсан, хамгийн сүүлийн үеийн загварын бүх автомашинуудыг үйлдвэрээс нь шууд нийлүүлэх аж.

Худалдан авагч бүх банкны лизингийн үйлчилгээнд хамрагдах боломжтойгоос гадна ирэх зургаадугаар сараас тус компани өөрийн зээлд хамруулах нөхцөл бүрдүүлэх юм.

Хуваалцах