Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Тоёота" компани жуулчдад зориулсан шинэ төрлийн такси үйлчилгээнд нэвтрүүлнэ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны олимпын 32 дахь удаагийн наадам Япон улсын Токио хотноо болно. Япончууд энэ наадамд бэлтгэх ажлаа эхлээд байгаа. Энэхүү томоохон наадам зохион

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тоёота" компани жуулчдад зориулсан шинэ төрлийн такси үйлчилгээнд нэвтрүүлнэ
"Тоёота" компани жуулчдад зориулсан шинэ төрлийн такси үйлчилгээнд нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны олимпын 32 дахь удаагийн наадам Япон улсын Токио хотноо болно. Япончууд энэ наадамд бэлтгэх ажлаа эхлээд байгаа. Энэхүү томоохон наадам зохион байгуулахтай холбогдуулан Япон улсаас эхлэлтэй, үндэстэн дамнасан дэлхийн хэмжээний автомашины томоохон үйлдвэрлэгчдийн нэг "Тоёота Мотор" корпораци жуулчдад зориулсан шинэ төрлийн такси үйлдвэрлэжээ.

Энэхүү такси нь жуулчдад их хэмжээний ачаа тээш ачиж болохуйц зайтай, зорчигчдын тав тухыг бүрэн хангасан байх юм. Нийтдээ 5 хүний суудалтай, жижиг тэрэгний стандартаас 20см илүү өндөртэй, машины арын багааж хэсэг илүү том байх болно хэмээн тус корпорацийн зүгээс мэдээлж байгаа юм. Япон улсад одоогийн такси үйлчилгээнд явж байгаа автомашинуудын багаажийн багтаамж ердөө 2 том ачаа тээвэрлэх чадалтай бол энэхүү шинэ загварын такси нь 2 том, 2 жижиг ачааг төвөггүйхэн ачих боломжтой том багаажтай бүтээгджээ.

Түүнчлэн автомашины гишгүүр нь ердийн машиныг бодвол 5 см доор байрлах учир өндөр настан болон тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэхэд илүү тохиромжтой байх юм. Уг шинэ загварын таксиг ирэх 2017 онд үйлчилгээнд нэвтрүүлэх аж.

Хуваалцах