Тоёота, Ниссан болон Хонда компаниуд АНУ дахь үйлдвэрүүдээ хаана
Японы автомашины үйлдвэрлэгч Тоёота, Хонда болон Ниссан компаниуд АНУ дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэрийг гаргаад байгаагаа мэдээллээ.
Мэдээллийн алба

Японы автомашины үйлдвэрлэгч Тоёота, Хонда болон Ниссан компаниуд АНУ дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэрийг гаргаад байгаагаа мэдээллээ.
АНУ-д шинэ коронавирусний халдварыг авсан хүний тоо 10 мянгад хүрээд байгаа учраас ийм шийдвэр гаргаж байгаа аж. Тоёота компани Хойд Америк дахь үйлдвэрүүдээ гуравдугаар сарын 23-аас дөрөвдүгээр сарын 03-ныг хүртэл хааж байгаа бол Ниссан компани АНУ дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 06-ыг хүртэл зогсоох юм.
Харин Хонда компани гуравдугаар сарын 23-аас эхлэн 6 өдрийн турш үйлдвэрлээ түр хааж байна.


















