Тоёота, Сүбарү хамтран цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэнэ
Японы авто үйлдвэрлэгчид болох “Тоёота”, “Сүбарү” компаниуд 2021 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй автомашин хамтарч үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ талаар “Киодо” агентлаг өнөөдөр мэдээллээ.
Мэдээллийн алба

Японы авто үйлдвэрлэгчид болох Тоёота, Сүбарү компаниуд 2021 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй автомашин хамтарч үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ талаар Киодо агентлаг өнөөдөр мэдээллээ.
Анхандаа Сүбарү компани дангаараа цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байсан боловч зардал нь хэт өндөр гарсан тул Тоёота-тай нэгдэх шийдвэр гаргасан байна.
Харин Тоёота-гийн хувьд хосолмол хөдөлгүүртэй автомашин удаан хугацааны турш үйлдвэрлэсэн болохоор энэ салбар дахь байр сууриа бэхжүүлэх шаардлага үүсжээ. Хоёр компанийн хамтарсан брэнд болох дундаж ангиллын суудлын цахилгаан машин 2021 оноос хойш худалдаанд гарах юм.


















