Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тоёото: Устөрөгчийн шатахуунаар ажилладаг, хийлдэггүй дугуйтай "Fine-comfort ride”

Токиод , Токиогийн авто шоу 2017 үзэсгэлэнгийн өдрүүд үргэлжилсээр байгаа. Дугаар бүртээ тус үзэсгэлэнд танилцуулагдсан концепц загваруудын талаар мэдээллийг хүргэж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тоёото: Устөрөгчийн шатахуунаар ажилладаг, хийлдэггүй дугуйтай "Fine-comfort ride”
Тоёото: Устөрөгчийн шатахуунаар ажилладаг, хийлдэггүй дугуйтай "Fine-comfort ride”. Зураг: МҮОНРТ

Токиод , Токиогийн авто шоу 2017 үзэсгэлэнгийн өдрүүд үргэлжилсээр байгаа. Дугаар бүртээ тус үзэсгэлэнд танилцуулагдсан концепц загваруудын талаар мэдээллийг хүргэж байгаа юм. Энэ удаад Японы Тоёота компанийн “Файн-Комфорт Райд” нэртэй автомашиныг концепцийг танилцуулах гэж байна. Энэ автомашин нь устөрөгчийн хөдөлгүүрээр ажилладаг төдийгүй 4 дугуй нь хийлдэггүй материал, шинж загварыг өөртөө агуулсан байна.

Технологийн хөгжил автомашины салбарт хамгийн түрүүнд илт мэдэгдэж, хэрэгжиж эхэлдэг. Ухаалаг, хиймэл оюун ухаант, автомат жолоодлого гэх мэт. Үүний хажуугаар эдийн засгийн хэмнэлттэй, байгаль дэлхийд хор нөлөөгүй, шатахууны зарцуулалт бага зэрэг нэмэлт өөрчлөлт бүхий хүчин зүйлс хамгийн ихээр сөхөгддөг сэдэв болдог. Харин Токиогийн авто шоу 2017 үзэсгэлэнд тавигдсан олон арван шилдэг автомашин үйлдвэрлэгчдийн дундаас устөрөгчийн шатахуунаар ажилладаг хөдөлгүүрээр тоноглогдсон Тоёотагийн шинэ машин олны анхаарлыг ихээр татсан байна.

Мөн түүнчлэн хийлэх шаардлагагүй дугуйг нэмж онцолмоор байна. Энэ хоёр шинэ санаа бүхий технологийн шийдэл нь автомашины жинг багасгах буюу илүү хөнгөхөн болгох, мөн үйлдвэрлэлтийн тоог өсгөх гол ач холбогдолтой юм байна. Хамгийн сонирхолтой нь хийлэх шаардлагагүй 4 дугуй нь тус бүрнээ жижигхэн хөдөлгүүрээр тоноглогдож өгснийг онцолжээ. Дугуйг маш бат бөх чанарын хөнгөн цагаан, резин, хуванцар материалаар хийж өгсөн байна. Энэ нь уламжлалт дугуйны хэв шинжийг өөрчилж чадаж байгаа юм. Худалдаанд гарах хугацаа болон үнийн талаарх мэдээллийг хараахан өгөөгүй байна.

Related image
Хуваалцах