Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Toyota Motor-ийн 1.75 сая автомашинд ямар асуудал гарав?

Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota Motor" компани 1.75 сая автомашинаа олон улсын зах зээлээс эргүүлэн татаж байна. Тус компанийн мэдээлснээр тормозны систем дэх гэмтэл болон бусад доголдлыг засахын тулд компани ийм шийдвэрт хүрчээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Toyota Motor-ийн 1.75 сая автомашинд ямар асуудал гарав?
Toyota Motor-ийн 1.75 сая автомашинд ямар асуудал гарав?. Зураг: МҮОНРТ

Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota Motor" компани 1.75 сая автомашинаа олон улсын зах зээлээс эргүүлэн татаж байна. Тус компанийн мэдээлснээр тормозны систем дэх гэмтэл болон бусад доголдлыг засахын тулд компани ийм шийдвэрт хүрчээ. Гэхдээ одоогийн байдлаар автомашины гэмтлийн улмаас ямар нэгэн осол гарч, хүний амь эрсэдсэн тохиолдлын талаар мэдээлэл ирээгүй байна гэж Toyota мэдээлэв.

Автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч тус компани энэ удаад Crown Majesta, Toyota Auris, Noah болон Voxy зэрэг тормозны систем нь гэмтэлтэй загваруудыг эргүүлэн татаж байгаа юм. BBC-ийн мэдээлснээр эдгээр автомашинууд 2007 оны зургаадугаар сараас 2012 оны хооронд үйлдвэрлэгджээ. Өнгөрсөн сард Toyota Tacoma загварын 690,000 автомашинаа мөн л тормозны системд гарсан асуудалтай холбоотойгоор эргүүлэн татсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах