Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Трамп, Абэ нар АНУ-д болсон завсрын сонгуулийн үр дүнг хэлэлцлээ

Трамп, Абэ нар АНЯпоны ерөнхий сайд Абэ Шинзо өнөө өглөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, АНУ-д болсон завсрын сонгуулийн үр дүнг хэлэлцсэн тухай “Киодо” агентлаг уламжилж байна.У-д болсон завсрын сонгуулийн үр дүнг хэлэлцлээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Трамп, Абэ нар АНУ-д болсон завсрын сонгуулийн үр дүнг хэлэлцлээ
Трамп, Абэ нар АНУ-д болсон завсрын сонгуулийн үр дүнг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Японы ерөнхий сайд АбэШинзо өнөө өглөө АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамптай утсаар ярьж, АНУ-д болсон завсрын сонгуулийн үр дүнг хэлэлцсэн тухай “Киодо” агентлаг уламжилж байна.

Эндээс ирж байгаа мэдээгээр, Трамп, Абэ нар сонгуулийн үр дүнгээс үл хамааран 2 орон Умард Солонгос болон япон-Америкийн харилцаа, хамтын ажиллагааны асуудалд нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн мягмар гарагт АНУ-д Конгрессийн завсрын сонгууль болж, сонгуулийн дүнд ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болсон бол ерөнхийлөгч Трамп тэргүүтэй бүгд найрамдахчууд Сенат дахь олонхийн байр сууриа хадгалж үлдсэн. Дэлхий дахинд Америкийн завсрын сонгуулийн үр дүнг маш их хэлэлцэж байна. Тухайлбал зарим судлаачдын үзэж байгаагаар, сонгуульд залуучуудын ирц өндөр байсан нь ардчилсан намд сүүлийн 8 жилд анх удаа Төлөөлөгчдийн танхимд олонх болоход нь тус болжээ.

Энэ удаагийн завсрын сонгуульд 18-29 насны нийт залуучуудын 31 орчим хувь нь оролцож саналаа өгсөн байна, энэ нь 4 жилийн өмнөх сонгуулийнхаас 21 хувиар их байгаа юм. Саналаа өгсөн залуучуудын ихэнх нь сонгуулийн шаргуу өрсөлдөөнд ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжсэн болох нь харагдаж байна.

Хуваалцах