Трамп ирэх онд Ким Жон Унтай дахин уулзахаар төлөвлөж байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дараагийн уулзалт ирэх оны 1 юм уу 2-р сард болох юм байна. Трамп Буэнос-Айрэсээс эх орон руугаа буцах замдаа онгоцонд сэтгүүлчдэд энэ тухай мэдэгджээ.
Мэдээллийн алба

АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дараагийн уулзалт ирэх оны 1 юм уу 2-р сард болох юм байна. Трамп Буэнос-Айрэсээс эх орон руугаа буцах замдаа онгоцонд сэтгүүлчдэд энэ тухай мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн хэлж байгаагаар, Ким Жон Унтай уулзахаар гурван газрыг сонгоод байгаа юм байна. Мөн цагаан ордны тэргүүн: хэзээ нэгэн цагт БНАСАУ-ын удирдагчийг АНУ-д урина гэдгээ хэлж байна. Түүхэнд анхных болох АНУ болон БНАСАУ хоорондын дээд хэмжээний уулзалт өнгөрсөн 6-р сарын 12-нд Сингапурт болсон. Үүний дүнд Трамп, Ким Жон Ун нар хамтарсан мэдэгдэл хийсэн. Үүгээр Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгоход бэлэн гэдгээ зарласан бол АНУ үүний хариуд нь БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөхөөр амласан. Гэхдээ Сингапурын уулзалтын дүнгийн баримт бичигт талуудын эцсийн зорилгыг тодорхой заагаагүй билээ.


















