Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Трамп ойрын үед Путинтай уулзалдана гэдэгтээ итгэлгүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын сүүлээр Аргентин улсад болох “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзаж магадгүй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Трамп  ойрын үед Путинтай уулзалдана гэдэгтээ итгэлгүй байна
Трамп ойрын үед Путинтай уулзалдана гэдэгтээ итгэлгүй байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп энэ сарын сүүлээр Аргентин улсад болох “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзаж магадгүй байна. Трамп, Путин нар уг нь энэ сарын 11-нд Парист болох Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр уулзахаар яригдаж байсан юм. Гэвч Трамп өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үедээ Парист уулзалдана гэж итгэлгүй байгаагаа хэлжээ.

Оронд нь тэр 11 дүгээр сарын 30-нд эхлэх “Их 20”-ийн бүлгийн чуулганы үеэр Путинтай уулзахаа мэдэгдсэн байна. Хоёр орны төрийн тэргүүнүүд хамгийн сүүлд өнгөрөгч 7 дугаар сард Хельсинкид уулзсан юм. Тэдний дараагийн уулзалтын үеэр анхаарал татах асуудлын нэг нь зэвсэглэлд хяналт тавих асуудал байхаар байгаа. Трампын засаг захиргаа өнгөрсөн сард, дунд болон бага тусгалын пуужингийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээнээс гарах бодолтой байгаагаа Москвад мэдэгдсэнтэй энэ холбоотой.

Хуваалцах