Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Трамп Персийн булангийн орнуудын удирдагчидтай Ираны асуудлаар уулзана

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Трамп Персийн булангийн орнуудын удирдагчидтай Ираны асуудлаар уулзана
Трамп Персийн булангийн орнуудын удирдагчидтай Ираны асуудлаар уулзана. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Персийн булангийн орнуудын удирдагчидтай уулзаж, Ирантай үргэлжилж буй дайны дараах үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Уулзалтыг есдүгээр сарын 22-нд Нью-Йорк хотод хийхээр төлөвлөснийг “Axios” шууд мэдээлэлтэй гурван эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Уулзалтаар АНУ-ын боловсруулж буй дайны дараах стратегийн хувилбарууд гол сэдэв болох төлөвтэй байна. Трамп болон түүний зөвлөхүүд энэ чиглэлийн төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд АНУ-ын арваннэгдүгээр сарын завсрын сонгуулийн дараа эцэслэхээр тооцож байгааг Axios мэдээлжээ.

Уулзалтад Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Бахрейн, Кувейт, Оман зэрэг Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн зургаан улсын удирдагч эсвэл Гадаад хэргийн сайд нар оролцох төлөвтэй байна. Мөн бусад Араб болон мусульман улсын удирдагчдыг оролцуулж, уулзалтын хүрээг өргөжүүлэх боломжтой аж. АНУ-ын Төрийн департамент есдүгээр сарын 16-нд урьдчилсан урилгыг хүргүүлжээ.

Трамп лхагва гарагт Ирантай хийж буй дайн төгсгөлийн шатандаа орж магадгүй гэж найдаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд Ираны тал хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаа гэж хэлсэн байна. Харин Ираны талаас энэ мэдэгдлийг албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Цагаан ордон төлөвлөж буй уулзалтын талаар одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй ажээ.

Хуваалцах