Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Трампын биед халдахыг завдсан этгээдэд 1 жил шоронд хоригдох ял оноолоо

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампын аминд хүрэхийг завдсан Их Британийн иргэнд 12 сар 1 өдөр шоронд хоригдох ял оноосон байна. Өдгөө 20 настай Майкл Сэндфорд нь өнгөрсөн 6 дугаар сард Лас Вегаст болсон

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Трампын биед халдахыг завдсан этгээдэд 1 жил шоронд хоригдох ял оноолоо
Трампын биед халдахыг завдсан этгээдэд 1 жил шоронд хоригдох ял оноолоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампын аминд хүрэхийг завдсан Их Британийн иргэнд 12 сар 1 өдөр шоронд хоригдох ял оноосон байна. Өдгөө 20 настай Майкл Сэндфорд нь өнгөрсөн 6 дугаар сард Лас Вегаст болсон Трампын сонгуулийн компанит ажлын үеэр хамгаалалтын албаны цагдаагын бууг булаан авч, Трампад халдахыг завджээ.

Гэхдээ тэрээр сэтгэцийн өөрчлөлттэй буюу эрүүл бус гэсэн онош тогтоогдсон юм. Өчигдөр болсон шүүх хурлын үеэр түүний эрүүл мэндийн энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял оноожээ. Хүүгийн ээж “Майкл өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж, буруугаа ойлгож байгаа гэж шүүгчдийн өмнө тайлбарлажээ. Мөн цагдаагийн галт зэвсгийг булаан авч, хүний аминд халдахыг завдсан этгээдэд оноосон ял гэхэд харьцангуй зөөлөн байсныг өмгөөлөгч нь хэлж байна.

Хуваалцах