Трампын зарлигийг хүчингүй болгосон доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталлаа
Холбооны 2 дахь заалдах шатны 2 дахь шүүх Ерөнхийлөгч Трампын мусульман шашинтай 6 орны иргэдийг АНУд нэвтрүүлэхгүй байх зарлигийг хүчингүй болгосон доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталлаа.
Мэдээллийн алба

Холбооны хоёр дахь заалдах шатны хоёр дахь шүүх АНУ-ын Ерөнхийлөгч Трампын мусульман шашинтай зургаан орны иргэнийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх зарлигийг хүчингүй болгосон доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталлаа.
Энэхүү шийдвэрийг Сан Франциско дахь АНУ-ын есдүгээр тойргийн шүүхээс гаргаад байна. Харин үүний өмнө Виржини мужийн Ричмонд хот дахь дөрөвдүгээр давж заалдах шатны шүүх Ерөнхийлөгч Трампын зарлигийг сэргээхээс татгалзсан билээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар Хавайн мужийн Холбооны шүүхийн шийдвэрээр Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгосныг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Шүүхийнхний хүчингүй болгосон энэ зарлиг уг нь өнгөрсөн гуравдугаар сарын 16-аас хэрэгжиж эхлэх ёстой байсан юм.
Энэ зарлигийн дагуу Сири, Судан, Иран, Ливи, Сомали, Иемений иргэнийг 90 хоногийн хугацаагаар АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байлаа.


















