Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Трампын засаг захиргааг цөмийн технологи худалдсан хэрэгт сэжиглэж байна

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо Трампын засаг захиргаанд шалгалт хийж, цагаан ордон Саудын арабт цөмийн технологи худалдсан эсэхийг тогтоохоор болжээ. “Хэрвээ энэ үнэн бол АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлээд зогсохгүй Саудын Арабыг цөмийн бөмбөгтэй болох боломжтой болгож байна”

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Трампын засаг захиргааг цөмийн технологи худалдсан хэрэгт сэжиглэж байна
Трампын засаг захиргааг цөмийн технологи худалдсан хэрэгт сэжиглэж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо Трампын засаг захиргаанд шалгалт хийж, цагаан ордон Саудын арабт цөмийн технологи худалдсан эсэхийг тогтоохоор болжээ. “Хэрвээ энэ үнэн бол АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлээд зогсохгүй Саудын Арабыг цөмийн бөмбөгтэй болох боломжтой болгож байна” гэж хорооноос өчигдөр зарлан нийтэлсэн 24 хуудас бүхий тайлан илтгэлд өгүүлжээ.

Мөн баримтад өгүүлснээр, Трампын засаг захиргааны өндөр зиндааны зарим гишүүд Саудын арабт 10-аад атомын цахилгаан станц барих төслийг лоббидсон, ингэхдээ Америкийн цөмийн технологийг ямар ч аюулгүй байдлын баталгаагүй худалдах байжээ. Энэ том төслийг хэрэгжүүлснээр ашиг олох хүмүүс нь Трампын нэлээд ойрын хүрээний хүмүүс байсан байна. Анхандаа энэ төслийг урагш ахиулах ажлыг 2017 онд ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогдсоноосоо хойш 1 сарын дараа ажлаасаа халагдсан МайклФлинн гардан зохион байгуулж байсан, дараа нь энэ ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан, МайклФлиннд нэлээд ойр хүн хэмээн тооцогддог ДерекХарви гэгч үргэлжлүүлжээ. Хожим энэ хүнийг ажлаас нь халсан юм байна.

Үүнээс гадна энэ арилжаанд Трампын хүргэн ЖаредКушнерын эзэмшдэг хэсэг компанитай нэлээд ойр бизнес харилцаатай “брукфилдэссет менежмент” гэдэг компани оролцох ёстой байжээ. Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо энэ тайлан илтгэлээ цагаан ордонд ажиллаж байсан ажилтнуудын өгсөн мэдээлэлд тулгуурлан ил болгожээ. Эдгээр ажилтнууд Трамп эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн үзэж байгаа юм байна. Цөмийн технологийн талаарх тохиролцоо Америкийн хууль тогтоомжийг зөрчөөд зогсохгүй ийм арилжааны талаар Конгресст заавал дуулгах ёстой байдаг байна.

Хуваалцах