Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Транс номхон далайн түншлэлийн гэрээ энэ оны төгсгөлд хэрэгжиж эхэлнэ

Транс Номхон далайн түншлэл буюу Номхон далай дамнасан улс орнуудын чөлөөт худалдааны гэрээ энэ оны сүүлчээс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, энэ тухай Шинэ Зеландын засгийн газраас

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Транс номхон далайн түншлэлийн гэрээ энэ оны төгсгөлд хэрэгжиж эхэлнэ
Транс номхон далайн түншлэлийн гэрээ энэ оны төгсгөлд хэрэгжиж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Транс Номхон далайн түншлэл буюу Номхон далай дамнасан улс орнуудын чөлөөт худалдааны гэрээ энэ оны сүүлчээс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, энэ тухай Шинэ Зеландын засгийн газраас “Гэрээ 12 дугаар сарын 30 наас хэрэгжиж эхэлнэ” гэж мэдэгдсэн байна. Өчигдөр тус гэрээг байгуулахаар тохиролцсон улсууд бүгд гэрээг соёрхон баталснаар бүрэн хэрэгжих болмжтой болж байгаа юм.

Анх 2016 онд байгуулахаар тохиролцсон гэрээг нийт 12 улс байгуулахаар тохиролцсон ч АНУ 2017 оны нэгдүгээр сард гэрээг орхин гарсан. Үүнээс хойш үлдсэн 11 улс нь гэрээг эцэслэн амилуулах ажлыг үргэлжлүүлж, Япон, Мексик, Сингапур, Шинэ Зеланд, Канад гэсэн 5 улс албан ёсоор нэгдэн гэрээг баталсан. Үлдсэн 6 улсаас Австрали улс Транс номхон далайн чөлөөт худалдааны гэрээг албан ёсоор баталсан хамгийн сүүлийн улс болсон байна.

Энэхүү Транс номхон далайн түншлэл буюу Номхон далай дамнасан чөлөөт худалдааны гэрээнд нэгдсэн эдгээр 11 улс дэлхийн улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг бүрдүүлдэг. Худалдааны гэрээнийхээ хүрээнд талууд, худалдааны татвараа бууруулах зогсоох зэрэг арга хэмжээ авч худалдааны хориг саадыг арилгахаас гадна, оюун өмчийн асуудлаар н:эгдсэн дүрэм журамтай болох юм байна.

Хуваалцах