Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“TransAsia”-гийн нисгэгчийг “баатар” гэх болжээ

Үүнтэй холбогдуулан тус хотын дарга хэвлэлийнхэнд хандаж хурал хийхдээ онгоцны нисгэгч 42 настай Ляо Чиен-цунгийг “баатар” хэмээн өргөмжилсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“TransAsia”-гийн нисгэгчийг “баатар” гэх болжээ
“TransAsia”-гийн нисгэгчийг “баатар” гэх болжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 4-ний өдөр Тайванийн “TransAsia” компанийн онгоц осолдож 33 хүн нас барж, 10 хүн ор сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан тус хотын дарга хэвлэлийнхэнд хандаж хурал хийхдээ онгоцны нисгэгч 42 настай Ляо Чиен-цунгийг “баатар” хэмээн өргөмжилсөн байна. Аврах багийнхан онгоцны бүхээгээс ахлах нисгэгч болоод бусад туслах нисгэгчдийн цогцсыг олох үед тэд бүгд жолоогоо маш сайн барьсан байжээ.

Түүнчлэн Тайпей хотын дарга хэрэв онгоц орон сууцны барилга мөргөж осолдсон бол амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх байсныг онцлосон байна. Одоогоор онгоцны сүйрлийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа аж. Гэхдээ Тайванийн зарим эх сурвалжууд онгоцны хөдөлгүүрт доголдол үүссэнээс унаж осолдсон гэж мэдээлжээ.

Хуваалцах