Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Транзит танхим ирэх сарын 1-нд ашиглалтад орно

"Чингис хаан" олон улсын нисэх буудлын транзит танхим ирэх сарын 1-нд ашиглалтад орно. Ингэснээр зорчигч урсгалын тоо нэмэгдэх боломжтой юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Транзит танхим ирэх сарын 1-нд ашиглалтад орно
Транзит танхим ирэх сарын 1-нд ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

"Чингис хаан" олон улсын нисэх буудлын транзит танхим ирэх сарын 1-нд ашиглалтад орно. Ингэснээр зорчигч урсгалын тоо нэмэгдэх боломжтой юм. Ази, Европыг холбодог агаарын тээврийн эдийн засгийг тэтгэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэхэд транзит танхим чухал үүрэгтэй бөгөөд шинэ танхимын ажил 70 хувьтай байна. Энэхүү танхимыг байгуулахад нийт 1.9 тэрбум төгрөгийг зарцуулж, шинээр 30 гаруй хүнийг ажлын байртай болгох ажээ.

Хойд, өмнөд хөрш руу зорчих урсгал нэмэгдэж байгаа нь ийнхүү транзит танхимыг өргөтгөх нэг шалтгаан болсон байна. Транзит үйлчилгээний төвтэй болж өргөжиж байгаа энэ үед нислэгийн тоо давтамжийг нэмэгдүүлэх яриа хэлцэл ч цаашид өрнөх ёстой. Тухайлбал, хамгийн боломжит чиглэл болох Екатеринбург, Омск, Красноярск, Далиан хотуудыг нэмж, нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлэх ёстой юм байна.

Хуваалцах