Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Треви усан оргилуурын мөнгийг хэрхэн ашиглах шийдвэр маргаан дагуулж байна

Италийн Ром хотод байдаг Треви усан оргилуурын зоосон мөнгийг түүх дурсгалын зүйлсийг сэргээн засварлахад ашиглах тухай шийдвэр маргаан дагуулж эхэлжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Треви усан оргилуурын мөнгийг хэрхэн ашиглах шийдвэр маргаан дагуулж байна
Треви усан оргилуурын мөнгийг хэрхэн ашиглах шийдвэр маргаан дагуулж байна. Зураг: МҮОНРТ

Италийн Ром хотод байдаг Треви усан оргилуурын зоосон мөнгийг түүх дурсгалын зүйлсийг сэргээн засварлахад ашиглах тухай шийдвэр маргаан дагуулж эхэлжээ.

Ром хотын Треви усан оргилуур нь Италийн түүх дурсгалын үнэтэй өвүүдийн нэг бөгөөд жил бүр эндээс 1.7 сая доллартай тэнцэх зоосон мөнгийг хотын удирдлагууд цуглуулж хураадаг байна.

Зоосон мөнгөнүүдийг хотод ирсэн гадаадын жуулчид усан оргилуурт шидэж оруулдаг. Жуулчид оргилуур руу нуруугаа харуулж байгаад мөрөн дээгүүрээ зоосон мөнгө шидэж, энэ усан оргилуурын цөөрөмд оруулж чадвал дахин энэ хотод ирнэ гэж бэлгэддэг байна.

Өнөөг хүртэл хотын удирдлагууд Треви оргилуураас цуглуулсан мөнгөө орон гэргүй болон ядуу хүмүүст тусладаг нэгэн буяны байгууллагад хандивладаг байсан ч өнгөрөгч 12 дугаар сард өөр шийдвэр гаргаад байгаа аж.

Ром хотын төсөв санхүү муудаж байгаа тул зоосон мөнгөө буяны байгууллагад биш хотын төсөвт төвлөрүүлэхээр болсон байна.

Ром хотын төсөв санхүү муудаж байгаа тул зоосон мөнгөө буяны байгууллагад биш хотын төсөвт төвлөрүүлэхээр болсон байна. Хотын төсөв мөнгө муудсан нь соёлын өвүүдийг хадгалж хамгаалахад мөнгө зарцуулах боломжгүй болгосон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Жишээ нь, Треви усан оргилуурыг ч гэсэн дахин сэргээх ажлыг нэг байгууллагын тусламжаар 2015 онд хийж байжээ.

Тиймээс шинэ өөрчлөлт ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж, зоосон мөнгийг соёл урлагийн зүйлсийг засч сэлбэхэд зарцуулж, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Гэвч Треви оргилуурын мөнгийг олон жил авч үйл ажиллагаа явуулдаг байсан буяны байгууллагынхан хотын удирдлагуудын энэ шийдвэр ядуу хүмүүсээс мөнгийг нь дээрэмдэж байгаа хэрэг гэж шүүмжилж буй юм байна.

Хуваалцах