Триатлоны тамирчид БНСУ-д хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна
Энэ сарын 23-29-нд БНСУ-ын Мүнёнд зохион байгуулагдаж буй тус кэмпийг Австралийн нэрт дасгалжуулагч Питер Клиффорд удирдаж байгаа аж
Мэдээллийн алба

Монголд эрчимтэй хөгжиж буй спортын төрөл болох триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-22-нд БНСУ-ын Гёнжү хотод болсон. Тус тэмцээний түүхэнд энэ жил хамгийн олон тамирчин орсноос Монгол Улсыг төлөөлөн 11 тамирчин өрсөлдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл "Эрдэнэт триатлон" клубийн дасгалжуулагч, спортын мастер Ч.Гансүх шавь Б.Энхжин, О.Эрдэнэзул нарын хамт Азийн залуу триатлончдын хамтарсан бэлтгэлд оролцож байна. Энэ сарын 23-29-нд БНСУ-ын Мүнёнд зохион байгуулагдаж буй тус кэмпийг Австралийн нэрт дасгалжуулагч Питер Клиффорд удирдаж байгаа аж.
Сонирхуулахад, триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 26-27-нд Архангай аймгийн Өгийнуурт болно.


















