Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Триполи хотод пуужин харвасан явдалд холбоогүй гэж мэдэгдэв

Триполи хотод пуужин харвасан явдалд холбоогүй хэмээн цэргийн дээд цолтон, Фиелд маршал Халифа Хафтарын цэргүүд мэдэгдэж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Триполи хотод пуужин харвасан явдалд холбоогүй гэж мэдэгдэв
Триполи хотод пуужин харвасан явдалд холбоогүй гэж мэдэгдэв. Зураг: МҮОНРТ

Триполи хотод пуужин харвасан явдалд холбоогүй хэмээн цэргийн дээд цолтон, Фиелд маршал Халифа Хафтарын цэргүүд мэдэгдэж байна. Учир нь Ливийн нийслэл Триполи хотод хэд хэдэн удаа пуужин харвалаа хэмээн эх сурвалжууд лхагва гарагийн өглөөгүүр мэдээлээд байна.

Тэдний мэдээлснээр агаарын цохилтын үеэр дөрвөн хүн амь насаа алдаж, 23 хүн бэртэж гэмтжээ. Орон нутгийн хэвлэлд энэ талаар “Фиелд маршалын удирдаж буй өөрсдийгөө Ливийн Үндэсний Арми гэж нэрлэсэн цэргүүд энэ халдлагыг үйлдсэн” хэмээн бичсэн байна.

“Урд шөнө манай Ливийн үндэсний арми цэргийн ажиллагааныхаа үеэр хүнд зэвсэг хэрэглээгүй” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ. Мөн Хафтарын цэргийн хэвлэлийн төлөөлөгч “Ливийн үндэсний армийг буруутан болгохын тулд Триполи хотын орон сууцны хорооллуудыг зориуд чиглүүлэн халдлага үйлдлээ” гэж Ливийн бусад зэвсэгт бүлгийг буруутгасан байна.

Хуваалцах