Триполи хотын усан хангамжийг зэвсэгт этгээдүүд тасалдуулжээ
Ливийн нийслэл Триполи хотын усан хангамжийг зэвсэгт этгээдүүд тасалдуулж, нутгийн иргэдийг түгшээж байна.
Мэдээллийн алба

Ливийн нийслэл Триполи хотын усан хангамжийг зэвсэгт этгээдүүд тасалдуулж, нутгийн иргэдийг түгшээж байна. Энэ тухай Ливийн албаны эх сурвалжууд ярьжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, ням гарагт зэвсэглэсэн хэсэг эрэгтэй Сахараас газрын гүний усыг Ливийн баруун бүсэд хүргэдэг ус дамжуулах сүлжээнд халдсан байна.
Зэвсэгтэй хүмүүс байгууламж руу довтолсны дараа усны цооногоос ус шахуургадахаа больж, станцын ажилчид хяналтын хавхлагуудаа хаан, ус шахуургаа зогсооход хүрчээ.
Ливийн удирдагчид энэ халдлагад Халифа Хавтарын хүчнийг буруутгаж байгаа бол усан хангамжийг тасалдуулсан явдал нь дайн байлдааны хуулийг зөрчсөн гэмт хэрэгт тооцогдож магадгүй гэж НҮБ мэдэгдэж байна.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр Ливийн Фиелд Маршал Халифа Хавтарын цэргүүд нийслэл Триполи хотод халдсан ч, НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн Ливийн төв Засгийн газрын цэргүүд тэдний замыг барьж тогтоосон юм.


















