Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Троллейбусны тасалбарын үнэ 300 төгрөг боллоо

Өчигдөр “Цахилгаан тээвэр”компанийн ТУЗ, Нийтийн тээврийн газартай хамтарсан хурал хийж троллейбусны тасалбарын үнийн асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрчээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Троллейбусны тасалбарын үнэ 300 төгрөг боллоо
Троллейбусны тасалбарын үнэ 300 төгрөг боллоо. Зураг: МҮОНРТ

Өчигдөр “Цахилгаан тээвэр”компанийн ТУЗ, Нийтийн тээврийн газартай хамтарсан хурал хийж троллейбусны тасалбарын үнийн асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрчээ. Учир нь тус компани өнгөрсөн Бямба гарагаас эхлэн тасалбарынхаа үнийг 200 төгрөгөөр нэмж 400 төгрөг болгоод байсан билээ. Харин өчигдрийн хурлаар тасалбарынхаа үнийг 400 биш 300 төгрөг байхаар тогтсон байна. Тиймээс троллейбус 300 төгрөгөөр иргэдэд үйлчилж байхаар боллоо.

Түлхүүр үг:цахилгаан тээвэр
Хуваалцах