Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хэргийг хянан шалгаж байна

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарсан билээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хэргийг хянан шалгаж байна
Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хэргийг хянан шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарсан билээ.

Хэрэгтэй аймгийн прокурор биечлэн танилцаж хохирогч, холбогдогч нараас Улаанбаатар хотод шалгуулна гэснийг үндэслэн Цагдаагийн газраас дээрх асуудлыг шалгаагүй, гомдол мэдээлэлд аваагүй байсан зөрчлийг илрүүлж эрүүгийн хэрэг үүсгүүлэн холбогдох ажиллагааг шуурхай шалгах үүрэг өгч хяналт тавьж ажилласан байна. 2014 оны зургаадугаар сарын 12-ны өдөр 5/260 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор хүргүүлсний дагуу хяналтын харьяаллыг дүүргийн нэгдүгээр прокурорын газарт тогтоон шалгаж байна.

Хуваалцах