Ц.Алдармаад 7.1 жилийн ял оноов
Дөнгөж сая “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд болж, шийдвэрээ гаргалаа.
Мэдээллийн алба

Дөнгөж сая “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд болж, шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн Ц.Алдармаад 7.1 жилийн ял оноосон бол Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ял оноосон юм. Улсын яллагчаас уг хэрэгтэй холбогдуулан Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1-д зааснаар “Бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан. Харин Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6-ийн дагуу “Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Шүүх хуралдаан өндөрлөсний дараа Ц.Алдармаагийн өмгөөлөгч давж заалдана гэдгээ мэдэгдлээ.


















