Ц.Алдармаагийн давж заалдсан гомдлыг хүлээж авав
Анхан шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонсоод буй "Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Мэдээллийн алба

Анхан шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонсоод буй "Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хүлээн авсан байна.
Ингэснээр түүний гомдолтой танилцаж, шүүгчид хуваарилан өгнө. Шүүгч гомдолтой танилцсанаар 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм. Ц.Алдармаа өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа билээ.


















