Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Алдармаагийн шүүх хурал энэ пүрэв гарагт товлогджээ

“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сард Эрүүгийн хэргийн II шүүхэд болж, анхан шатны шүүхээс Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Алдармаагийн шүүх хурал энэ пүрэв гарагт товлогджээ
Ц.Алдармаагийн шүүх хурал энэ пүрэв гарагт товлогджээ. Зураг: МҮОНРТ

“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сард Эрүүгийн хэргийн II шүүхэд болж, анхан шатны шүүхээс Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Д.Оюунтуулыг буруутай гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.3 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Харин Ц.Алдармаа болон түүний өмгөөлөгчид үл зөвшөөрөн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал энэ пүрэв гарагт Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд товлогджээ.

Хуваалцах