Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Алдармаагийн зүйл ангийг өөрчилжээ

Тэгвэл шинжээчийн дүгнэлт дахин гарсан байна. Ингэхдээ Д.Оюунтуулыг хүнд биш хүндэвтэр гэмтээсэн гэж гарчээ. Ингэснээр Ц.Алдармаад үүсгэсэн зүйл ангийн заалт 98 болж өөрчлөгдсөн юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Алдармаагийн зүйл ангийг өөрчилжээ
Ц.Алдармаагийн зүйл ангийг өөрчилжээ. Зураг: МҮОНРТ

"Шинэ үе продакшн"-ы жүжигчин Ц.Алдармаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6 гэх зүйл заалтаар буруутгаж, 7 жил 10 хоногийн ял оноосон билээ. Тэгвэл шинжээчийн дүгнэлт дахин гарсан байна. Ингэхдээ Д.Оюунтуулыг хүнд биш хүндэвтэр гэмтээсэн гэж гарчээ. Ингэснээр Ц.Алдармаад үүсгэсэн зүйл ангийн заалт 98 болж өөрчлөгдсөн юм. Тус зүйл ангид бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол 251-451 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Тэгэхээр Ц.Алдармаад оноосон 7 жил 10 хоногийг хорих ял торгуулийн ял, эсвэл албадан ажил хийлгэх, ял оноолоо гэхэд дээд тал нь 3 жилийн хорих ял болж хөнгөрөх боломжтой юм байна. Цаашлаад энэхүү зүйл заалт нь “тэнсэн”-д хамрагддаг учир Ц.Алдармаа эрх чөлөөтэй болох боломжтой аж.

Хуваалцах