Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Амгаланбаатарыг шүүх танхимд авчирлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 415 дугаар ангид хоригдож байсан Ц.Амгаланбаатарыг шүүх танхимд авчирсан бөгөөд шүүх хурал хаалттай үргэлжилж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Амгаланбаатарыг шүүх танхимд авчирлаа
Ц.Амгаланбаатарыг шүүх танхимд авчирлаа. Зураг: МҮОНРТ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох анхан шатны шүүх хурал Төв аймгийн шүүхэд хаалттай үргэлжилж байна.

Эргэн сануулахад, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн байдаг.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс тус шүүх хуралд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дарамталсан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оруулах шаардлагатай гэж үзсэн тул өглөө эхэлсэн шүүх хурлыг 14:00 цаг хүртэл хойшлуулаад байсан юм. Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 415 дугаар ангид хоригдож байсан Ц.Амгаланбаатарыг шүүх танхимд авчирсан бөгөөд шүүх хурал хаалттай үргэлжилж байна.

Түүнчлэн дээрх шүүх хуралд хохирогчоор С.Зориг агсны гэргий Б.Булган болон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байна.

Хуваалцах