Ц.Баасандорж: Шүүх хурлыг энэ бүрэлдэхүүнээр явуулах шийдвэр гаргавал хууль бус үйлдэл болно
“Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхлэх байсан боловч өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хурал түр завсарлаад байна.
Мэдээллийн алба

Шүүх хурлын түр завсарлагааны үеэр өмгөөлөгч Ц.Баасандорж "Хэрэв ерөнхий шүүгч шүүх хурлыг энэ бүрэлдэхүүнээр үргэлжлүүлэх шийдвэр гаргавал хууль бус үйлдэл болно" гэж мэдэгдлээ.
Одоо ерөнхий шүүгчийн шийдвэрийг хүлээж байна.