Ц.Багмид: Монгол Улс газрын тосоо хаанаас авах вэ гэх асуудалд уначихаад байна
Манай улс газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд хориод жил болж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч үйлдвэр ажиллаж эхлээгүй байгаа юм.
Мэдээллийн алба

Манай улс газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд хориод жил болж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч үйлдвэр ажиллаж эхлээгүй байгаа юм. 1990-ээд оноос хойш дотоод, гадаадын компаниудаас манайд том, жижиг оврын газрын тос боловсруулах үйлдвэр барих 20 гаруй төсөл ирүүлж байжээ. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд Дархан хотод хоёр сая тонн тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барина гэж шав тавьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй байгаа юм. Дотооддоо 330 гаруй сая тонн газрын тосны нөөцтэй манай орны хувьд газрын тос боловсруулах үйлдвэр барихад юу саад болж байна вэ. Энэ тухай “Хурд" агентлагийн сэтгүүлч Ц.Мөнхзул Газрын тосны инженер, доктор, профессор Ц.Багмидтай ярилцжээ.


















