Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Батчулуун “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

Энэ оны “Дэлхийн цом”-ын тэмцээнд 128 тамирчин багтсан бөгөөд тэрбээр Монголын эрэгтэй шатарчдаас анх удаа өрсөлдөх гэж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Батчулуун “Дэлхийн цом”-д өрсөлдөнө
Ц.Батчулуун “Дэлхийн цом”-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Чэнду хотноо зохиогдсон шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд их мастер Ц.Батчулуун шагналт V байр эзэлж, “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхтэй боллоо.

Энэ оны “Дэлхийн цом”-ын тэмцээнд 128 тамирчин багтсан бөгөөд тэрбээр Монголын эрэгтэй шатарчдаас анх удаа өрсөлдөх гэж буй. Өмнө нь эмэгтэй шатарчдаас их мастер Б.Мөнгөнтуул хоёр удаа өрсөлдөж байсан билээ.

Ц.Батчулуун нь Үндэсний шигшээ баг, Баянхонгор аймаг, “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клубын тамирчин юм.

Хуваалцах