Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ц.Баярсайхан сайд “11 11 төв”-д ажиллалаа

Өнөөдөр болсон “Уулзах цаг” цахим ярилцлагад Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцож иргэдийн асуултад хариулах үеэр 4200 гаруй хүн ханджээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Баярсайхан сайд “11 11 төв”-д ажиллалаа
Ц.Баярсайхан сайд “11 11 төв”-д ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Долоо хоног бүрийн лхагва гарагт Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд “11 11" төвд ажиллаж, утсаар болон цахим хаягаар хандсан иргэдийн асуултад хариулдаг. Өнөөдөр болсон “Уулзах цаг” цахим ярилцлагад Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцож иргэдийн асуултад хариулах үеэр 4200 гаруй хүн ханджээ.

“11 11" төвд хандсан иргэдийн олонх нь орон сууцны найман хувийн зээлийн хөтөлбөр, зээлийн урьдчилгаа төлбөр, түрээсийн орон сууцны талаар сонирхож байлаа. Өнгөрсөн жилийн зургаадугаар сараас хэрэгжсэн орон сууцны найман хувийн зээлийн хөтөлбөрт 31 мянган иргэн хамрагдсаны 17 мянга нь 16-20 хувийн зээлээс шилжсэн бол шинээр 15 мянган өрх орон сууцанд орж, зээлийн хөтөлбөрт хамрагджээ. “Амины орон сууцыг энэ хөтөлбөрт хамруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ” гэж сайд хэллээ.

Хуваалцах