Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ц.Даваасүрэн байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлт өглөө

Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн УИХ-ын даргад байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Даваасүрэн байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлт өглөө
Ц.Даваасүрэн байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлт өглөө. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн УИХ-ын даргад байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Тэрээр өөрийн өргөдөлд, “Бие даагч гишүүд бид УИХ-д цөөнх болж ажиллахаар шийдвэрлэсэн билээ. Засгийн газраас өргөн баригдаж буй 2015 оны төсвийн тодотгол нь захиргааны зардлыг тухайлбал "дэд сайд гэх мэт" танахгүй, иргэдийнхээ орлогыг бууруулах чиглэлд хийгдэж байгаа нь ядуу иргэдээ улам доройтуулсан арга хэмжээ болох гэж байна. Иймд эдийн засгийг хумих, улмаар ядуурлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсвийн тодотголыг байнгын хороо удирдаж хэлэлцүүлэх боломжгүй байгаа тул хуулийн хугацаанаас өмнө байнгын хорооны даргаас чөлөөлж өгнө үү” хэмээсэн байна.

Хуваалцах