Ц.ЭЛБЭГДОРЖ: Аав хүний хувьд хүүхдүүдээ удаан хүлээлээ
НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн “Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь энхийг сахиулах UNMISS ажиллагааны цэргийн бүрэлдэхүүн НҮБ-ын VII мандатаар аюулгүй байдлыг хангах чиг үүргийн дагуу Өмнөд Судан Улсад тогтвортой байдлыг тогтоох” № 267 дугаар тогтоолыг 2011 онд гаргасан билээ.
Мэдээллийн алба

НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн “Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь энхийг сахиулах UNMISS ажиллагааны цэргийн бүрэлдэхүүн НҮБ-ын VII мандатаар аюулгүй байдлыг хангах чиг үүргийн дагуу Өмнөд Судан Улсад тогтвортой байдлыг тогтоох” № 267 дугаар тогтоолыг 2011 онд гаргасан билээ. Энэхүү чиг үүргийн дагуу Монгол Улсын ҮАБЗ-ийн зөвлөмж гарч, 2012 оны 4 дүгээр сараас Монгол Улсын 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор эх орноосоо мордож байсан билээ.
Харин хүлээсэн үүргээ нэр төртэй амжилттай биелүүлээд ирсэн бие бүрэлдэхүүний хоёрдугаар ээлжийн анги нэгтгэл өнөөдөр Улаанбаатарын цагаар 10:15 минутанд Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудалд газардлаа.
Энхийг сахиулагчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн,Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс, цэргүүдийн ар гэрийнхэн хамт угтан авлаа.
Хоёрдугаар ээлжийн үүрэг гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний захирагчаар хурандаа Ч.Түмэндэмбэрэл, батальоны захирагчийн орлогчоор хурандаа С.Дашзэвэг, батальоны штабын даргаар, дэд хурандаа Ш.Гэрэлт-Од нар ажиллаад иржээ.
Түүнчлэн НҮБ-ийн энхийг сахиулах үйл ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын үүрэг оролцоог бодиттойгоор нэмэгдүүлэх уриалга гарсны дагуу энэ удаагийн ажиллагаанд 30 орчим эмэгтэй цэргийн алба хаагч нар эрчүүдтэйгээ эн тэнцүү мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Мөн энэ үеэр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах үүргийг амжилттай гүйцэтгэн эх орондоо эргэн ирсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнах болсон доо холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж нийт бие бүрэлдэхүүнт хандан баяр хүргэн үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн дээ үгэндээ “Юун түрүүнд энд хүрэлцэн ирсэн энхийг сахиулагчид, генерал, офицерууд, ар гэрийнхэнд энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Дөнгөж Монгол Улсынхаа газар нутагтаа бууж, аав, ээж, хань ижил, ар гэрийнхэндээгээ уулзах гэж байгаа үүргээ амжилттай гүйцэтгэсэн энхийн сахиулагч нартаа халуун баярын мэнд хүргэе.
БНӨСУ-д энхийг сахиулан Монгол Улсын энхийн сахиулагчид энэ удаад маш сайн ажиллаад ирлээ. НҮБ-ийн Тусгай төлөөлөгч, хүчний командлагчаас байнга өндөр үнэлгээ авч Монгол Улсын нэр болоод Зэвсэгт хүчний алдар цууг байнга өндөрт өргөж байсанд би хувьдаа маш их баяртай байгаа. Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний зүгээс та бүгдийн талаар бидэнд байнга мэдээлэл өгдөг байсан. Та бүгд африкийн хүнд нөхцөлд Монгол улсын хийгээд Монголын зэвсэгт хүчний бахархал болж нэр төртэйгээр үүргээ сайн биелүүлж ирлээ. Өнөөдрийн ирж байгаа ээлж бол сүүлчийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг хамгийн их ачааллыг үүрч, хамгийн ихээр удаан хүлээн байж эх орондоо ирж байгаа энхийг сахиулагчид юм. Сая зөрөөд очсон батальонын шинэ цэрэг эрсийг хүлээн авч, батальоныхоо орон байр, эд хогшил, зэвсэг техник, үүрэг гүйцэтгэх бүх чиглэлийг хүлээлгэж өгөөд ирж байгаа хүмүүс байгаа юм. Эдгээр цэрэг эрс бол 850 цэргийн хамгийн сүүлийн ээлжийнхэн... Энэ удаагийн энхийг сахиулагч нар ямар нэгэн зөрчил, осол гаргалгүйгээр 850-уулаа гайхамшигтайгаар үүргээ гүйцэтгээд ирсэнд Зэвсэгт хүчний командлагчийн хувьд, аав хүний хувьд маш ихээр бахархаж байна. Миний хүү та бүгдийн адил 9 нар мөн алба үүргээ гүйцэтгэн ирж, та бүгдийн дунд зогсож байна. Би бусад цэргийн ар гэрийнхэн шиг хүүгээ маш удаан хүлээлээ. Тиймээс Ерөнхийлөгчийн хувьд, аав хүний хувьд энд буй бүх хүүхдүүддээ дахин халуун баяр хүргэе” гэлээ.
Аав, хүү хоёр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүү Э.Эрдэнэ болон батальоны захирагчийн хамт
Монгол Улсын Ерөнхийлөгч үгээ хэлсний дараа энхийн сахиулагчдыг Монгол Улсын Төрийн дээд шагналаар шагнасан юм.
Цэргийн гавьяаны одонгоор:
Д.Энхжаргал Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, Д.Отгонбаяр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, Г.Содбаяр тус ангийн ротын ахлагч, Б.Мөнх-Амгалан Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ротын ахлагч, Я.Оросоо Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын захирагч,
Цэргийн хүндэт медалиар:
Б.Бат-Амгалан Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн химийн албаны дарга, Д.Сүхбат Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн батальоны захирагч, Х.Ариунбаатар Зэвсэгт хүчний ХШҮГ-ын санхүүгийн хяналтын Улсын байцаагч, Б.Батболд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, Б.Олзбаяр Зэвсэгт хүчний мөн ангийн ажиллагааны офицер, Ю.Мөнхбат Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, О.Баттулга Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, батарейн захирагч, Л.Туул Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн жолооны дадлагын сургагч багш, Д.Бямбаа Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн станцын дарга, жолооч, Д.Баатар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмнэлгийн дарга, З.Мягмархүү Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, авто ашиглалтын инженер, Б.Батсайхан Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн офицер, Г.Гансүх Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бүлгийн дарга, Л.Хүчитбаатар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн захирагч, С.Сүхбат Зэвсэгт хүчний 027 дугаар анги, гэмтэл бичил мэс заслын тасгийн эмч, Л.Мөнх-Эрдэнэ Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч, Б.Бямбаа Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ар талын дарга, Д.Цогтбаатар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч, Б.Түвшинжаргал Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн засварын салааны захирагчийн орлогч, Ж.Бадраа Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бүлгийн дарга, Б.Эрдэнэчулуун Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн химийн тасгийн захирагч, С.Норовванжил Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн жолооч буудагч, Б.Ганбаатар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн өндрөөс буух бэлтгэлийн сургагч, Р.Энхтайван Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн сургалтын процесс хангах бүлгийн сургагч багш, Ц.Энхболд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн механик жолооч, Д.Шижирболд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ротын жагсаалын дарга, Б.Батмөнх Зэвсэгт хүчний мөн ангийн СПХР-ын ЯЦБМ-ын механик жолооч, Л.Батцэнгэл Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч, Б.Гантулга Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ротын ахлагч,
Энхийн төлөө медалиар:
Э.Эрдэнэ Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн лабораторийн эмч, Ж.Ирэхбаяр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн буудагч, А.Оюунболд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ТХЗКБ-ийн ээлжийн техникч, Д.Манлайбаатар Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хөгжимчин, Д.Шинэбаяр Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн механик жолооч, Г.Сэргэлэнбаатар Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн танкийн оператор нарын зэрэг мотобуудлагын батальоны хоёрдугаар ээлжийн нийт бие бүрэлдэхүүнийг Энхийн төлөө медалиар тус тус шагналаа.
Зургийг С.Батгүр.


















