Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ц.Элбэгдорж: Бид гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулсаар байгаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн Тимор Улсын газрын тосны сайд Алфредо Мануэл Да Крюз Валерио Пайрес, Бүгд Найрамдах Киргиз Улсын Геологи, ашигт Малтмалын газрын дарга Зилалиев Душенбек Текшербекович, Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис нарыг хүлээн авч уулзлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Элбэгдорж: Бид гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулсаар байгаа
Ц.Элбэгдорж: Бид гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулсаар байгаа. Зураг: МҮОНРТ

Манай улсад “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” олон улсын хурал болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн Тимор Улсын газрын тосны сайд Алфредо Мануэл Да Крюз Валерио Пайрес, Бүгд Найрамдах Киргиз Улсын Геологи, ашигт Малтмалын газрын дарга Зилалиев Душенбек Текшербекович, Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр манай улсын Ерөнхийлөгч “Манай улс байгалийн баялгаа зөв зохистой ашиглахыг эрхэмлэдэг ардчилсан нээлттэй орон. Бид гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулсаар байгаа. Авлигын индексээрээ урагшилж, авлига буурч байна. Та бүхнийг хүрэлцэн ирж, уулзаж ярилцаж байгаад баяртай байна” гэсэн юм.

Хуваалцах