Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ц.Элбэгдорж: Гишүүд ээ, сонгогдлоо гэсэн үг сонсоод ард түмэндээ баярлаж байсан мөчөө бүү март

Тэрээр өөрийн мэдээлэлдээ “УИХ бол Монголын их ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн. Улсаа төлөөлж шийдвэр гаргана гэдэг бол чухал эрх. Монголд ийм эрхтэй хүмүүс нь 100 хүрэхгүй тоотой байгаа. Бидний бүх үйл ажиллагаа, шийдвэр нь Монголыг хөгжил дэвшилд хөгжихөд чиглэдэг байх ёстой” гэдгийг онцлосон

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Элбэгдорж: Гишүүд ээ, сонгогдлоо гэсэн үг сонсоод ард түмэндээ баярлаж байсан мөчөө бүү март
Ц.Элбэгдорж: Гишүүд ээ, сонгогдлоо гэсэн үг сонсоод ард түмэндээ баярлаж байсан мөчөө бүү март. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж байна. Тэрээр өөрийн мэдээлэлдээ “УИХ бол Монголын их ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн. Улсаа төлөөлж шийдвэр гаргана гэдэг бол чухал эрх. Монголд ийм эрхтэй хүмүүс нь 100 хүрэхгүй тоотой байгаа. Бидний бүх үйл ажиллагаа, шийдвэр нь Монголыг хөгжил дэвшилд хөгжихөд чиглэдэг байх ёстой” гэдгийг онцлосон юм.

Тэрбээр мөн энэ долоо хоногт үндэсний үйлвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзсан гэдгээ хэлээд энэ үеэр тэдэнд гардаг хүндрэлүүдийн талаар гишүүдэд хэллээ. Тухайлбал, татварын бодлогоо уян хатан болгох, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж аливаа тендерт ижил төрлийн гадаадын бараа бүтээгдэхүүнүүдийг оруулахгүй байх, яам, Засгийн газарт мэргэжлийн хүнийг ажиллуулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, салбартаа хувийн бизнесгүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй хүнийг сайдаар томилох зэрэг саналуудыг хэлжээ.

Ерөнхийлөгч мөн үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээс авсан татварын мөнгийг ард иргэдийн цалинг тавьж, ахмадуудад тэтгэврийг нь өгдөг гэдгийг бүх улстөрчид ойлгодог байх ёстой гээд Монголын төр баялаг бүтээгчдээ өмөөрдөг байх ёстой. Монгол Улс цаашдаа үйлдвэржилтийг дэмжсэн бодлоготой болох ёстой гээд Монголын төрийг татвар төлөгчид л бүтээдэг гэдгийг онцлож хэлсэн юм.

Үүнээс гадна эдийн засгаа өөд татахын тулд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой. Төрөө өөд татахын тулд төрдөө хариуцлагыг авчрах ёстой гэдгийг УИХ, Засгийн газрын бүх гишүүдэд анхаарууллаа. Мөн Монголын төрд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол хариуцлага байдаг гэлээ.

Тэрбээр мөн УИХ, Засгийн газрын гишүүддээ хандан “Сонгогдлоо гэсэн үг сонсоод ард түмэндээ баярлаж байсан мөчөө бүү март. Сонгуулийн үеэр амлаж байсан амлалтуудаа бүү март” хэмээн хэллээ.

Хуваалцах