Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Энхжаргал гавьяат нэрэмжит тэмцээнээрээ зодог тайлна

Чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны эмэгтэй медальт, анхны эмэгтэй гавьяат тамирчин Ц.Энхжаргал энэхүү тэмцээнээрээ зодог тайлах ёслолоо хийх бөгөөд 10 жингийн ангиллаар зохион байгуулагдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Энхжаргал гавьяат нэрэмжит тэмцээнээрээ зодог тайлна
Ц.Энхжаргал гавьяат нэрэмжит тэмцээнээрээ зодог тайлна. Зураг: МҮОНРТ

“Будапешт-2005” ДАШТ-ий хүрэл, 2006 оны оюутны ДАШТ-ий алт, “Бусан-2002”, “Доха-2006” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, гурван мөнгө, хошой хүрэл, Азийн цомын мөнгө, Иван Ярыгин, Бакугийн “Алтан Гранпри”, ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээний хүрэл, Дан Колов, Яшар Догу, Румыний ОУТ-ий алт, “Mongolia Open” ОУТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Монгол Улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргалын нэрэмжит насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээн энэ сарын 19-20-нд Спортын төв ордны “А” зааланд болно.

Чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны эмэгтэй медальт, анхны эмэгтэй гавьяат тамирчин Ц.Энхжаргал энэхүү тэмцээнээрээ зодог тайлах ёслолоо хийх бөгөөд 10 жингийн ангиллаар зохион байгуулагдана.

Хуваалцах