Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Гантулга: Охиноос хүчиндүүлсэн гэх шинж тэмдэг илрээгүй

Талийгаачийн биед задлан шинжилгээ хийсэн бөгөөд эхний дүгнэлтүүд гарч эхэлсэн байна. Энэ талаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулгаас тодрууллаа.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Гантулга: Охиноос хүчиндүүлсэн гэх шинж тэмдэг илрээгүй
Ц.Гантулга: Охиноос хүчиндүүлсэн гэх шинж тэмдэг илрээгүй. Зураг: МҮОНРТ

Дөрвөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитой Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан билээ.

Талийгаачийн биед задлан шинжилгээ хийсэн бөгөөд эхний дүгнэлтүүд гарч эхэлсэн байна. Энэ талаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулгаас тодруулахад, “Нэгдсэн дүгнэлт одоогоор гараагүй байна. Зарим мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаа шиг “охин хүчиндүүлсэн” гэх зүйл байхгүй. Тархиндаа хүнд гэмтэл авснаас болж охин нас барсан байсан. Биеийн хөх няц, язралт зодуулснаас болж үүссэн шарх гэж тогтоогдсон. Бид үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэрэг цагдаагийн газарт мөрдөн байцаалтын шатанд байгаа. Шүүхээр бүх зүйл шийдэгдэх байх. Бидэнд илүү мэдээлэл өгөх эрх ч байхгүй. Тодорхой мэдээлэл авахыг хүсвэл Прокурорын байгууллагатай холбогдож аваарай” гэлээ.

Хуваалцах