Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулахаар УИХ-д өргөн мэдүүллээ

Ц.Лхагвасүрэн нь хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулахаар УИХ-д өргөн мэдүүллээ
Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулахаар УИХ-д өргөн мэдүүллээ. Зураг: МҮОНРТ

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Лхагвасүрэнг томилуулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Тодруулбал, Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулах, Ганхуягийн Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

Ц.Лхагвасүрэн нь хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байна.

Хуваалцах