Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ц.Мөнхбаатар: Оргон зугтаах биш, дахин бичиж болзошгүй хэмээн сэтгүүлчийг хорьж байна

Хэрэг мөрдөлтийн явцад оргох, мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр энэ сарын 27-ны өдрийг хүртэл түр хоригдоод буй сэтгүүлч С.Баттулгыг сулла хэмээн Монголын сайтын холбооны удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр суулт хийлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Мөнхбаатар: Оргон зугтаах биш, дахин бичиж болзошгүй хэмээн сэтгүүлчийг хорьж байна
Ц.Мөнхбаатар: Оргон зугтаах биш, дахин бичиж болзошгүй хэмээн сэтгүүлчийг хорьж байна. Зураг: МҮОНРТ

Хэрэг мөрдөлтийн явцад оргох, мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр энэ сарын 27-ны өдрийг хүртэл түр хоригдоод буй сэтгүүлч С.Баттулгыг сулла хэмээн Монголын сайтын холбооны удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр суулт хийлээ.
Тэд ажлын эхний өдөр цайны цагаар төв талбайд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Энэ үеэр Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар "Сэтгүүлчийг оргон зайлж болзошгүй гэх ямар ч утга авцалдаагүй үндэслэлээр цагдан хорьж байгаа нь үнэн хэрэгтээ "дахин бичиж болзошгүй" гэж хорьж байгаа хэрэг. Ийм үед сэтгүүлч шорон гянданд биш, бичиж нийтлэж буй зүйлийнхээ туйл хүртэл хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэх эрхтэй" хэмээн онцолсон юм.

Хуваалцах