Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Мөнхбаяр нарын хэргийг Хяналтын шатны шүүхээр хэлэлцлээ

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан Төрийн хамгаалалтын бүсэд галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарыг Төрийн ордны хашаа руу гар бөмбөг шидэж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Мөнхбаяр нарын хэргийг Хяналтын шатны шүүхээр хэлэлцлээ
Ц.Мөнхбаяр нарын хэргийг Хяналтын шатны шүүхээр хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан Төрийн хамгаалалтын бүсэд галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарыг Төрийн ордны хашаа руу гар бөмбөг шидэж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан, мөн иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн хэрэгт буруутгаж, анхан шатны шүүхээс 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн ял тус тус оноосон.

Ц.Мөнхбаяр нарын ар гэрийнхэн тэдэнд оноосон ялыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Тэгвэл өнөөдөр тус хэргийг Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцлээ. Хяналтын шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 7 жил, Г.Болдбаатарт 6.11 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод 1 жилийн хорих ял, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ял тус тус оноолоо.

Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээв. Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй Ц.Мөнхбаярын гэргий Дээд шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгдэв.

Хуваалцах