Ц.Мөнхбаяр нарын хэргийг шалгах явцад шинээр зэвсгүүд илэрсэн байна
Энэ сарын 16-ны өдөр “Гал үндэстэн” холбооныхон төрийн ордны гадаа дэгдээсэн үймээний мөрдөн шалгалтын ажлын явцын талаар өнөөдөр ТЕГ болон ЦЕГ-ын зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Мэдээллийн алба

Энэ сарын 16-ны өдөр “Гал үндэстэн” холбооныхон төрийн ордны гадаа дэгдээсэн үймээний мөрдөн шалгалтын ажлын явцын талаар өнөөдөр ТЕГ болон ЦЕГ-ын зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Одоогоор “Гал үндэстэн” холбооны 6 хүнийг баривчлан саатуулж, эрүүгийн хуулийн 177.1, болон 91.2.13 заалтаар эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Шалгалтын явцад гранат 11, гранат тэслүүлэгч 10, Сайга маркийн гар буу 1, гар буу 1, том жижиг бууны сум 101, торотил 11, тетанатр 9 ш, бууны замаг 1 ширхэг зэрэг зүйлүүдийг илрүүлжээ.
Тус хэрэг одоогоор мөрдөн байцаах шатанд яваа учир илүү мэдэээл өгөх боломжгүй аж. Мөн холбогдох албаныхан “Одоогоор олдсон бүх зэвсгүүдийг аюулгүй болгосон тул ард иргэд тайван байж болно” хэмээн мэдээлж байна.



























