Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал хойшиллоо

Төрийн ордны хашаа руу гар бөмбөг шидэж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал хойшиллоо
Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Төрийн ордны хашаа руу гар бөмбөг шидэж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан.

Шүүх хурал Ганц худаг дахь урьдчилан хорих төвд эхэлсэн ч нэг өмгөөлөгч ирээгүй учир хойшилсон байна.

Тодруулбал, Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарын өмгөөлөгч н.Бэхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд хүрэлцэн ирээгүй учир шүүгдэгчид хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч шүүх хурлын товыг 1 сарын 20-нд болголоо.

Түлхүүр үг:Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал хойшиллоо
Хуваалцах