Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал өнөөдөр болно

Төрийн ордны хашаа руу гар бөмбөг шидэж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал өнөөдөр болно
Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Төрийн ордны хашаа руу гар бөмбөг шидэж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно.

Ц.Мөнхбаяр тэргүүтэнд эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Түлхүүр үг:Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал өнөөдөр болно
Хуваалцах