Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ц.Мөнхбаяраас уучлал гуйх тогтоол гаргана

Тодруулбал, тэрбээр Өршөөлийн тухай хуульд хамрагдаж суллагдсаныхаа дараа Дүүргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн II шүүхэд өөрийн нэр төрөө сэргээлгэх, нэхэмжлэл гаргаад байсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Мөнхбаяраас уучлал гуйх тогтоол гаргана
Ц.Мөнхбаяраас уучлал гуйх тогтоол гаргана. Зураг: МҮОНРТ

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын нэр төрийг сэргээж түүнээс уучлал гуйхаар болжээ. Тодруулбал, тэрбээр Өршөөлийн тухай хуульд хамрагдаж суллагдсаныхаа дараа Дүүргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн II шүүхэд өөрийн нэр төрөө сэргээлгэх, нэхэмжлэл гаргаад байсан юм. Ингэхдээ хариуцагчаар татсан нөхөдтэй эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд түүнийгээ шүүхэд гаргаж, уучлалт гуйхыг шаардсан.

Харин өнөөдөр дүүргийн шүүх уг асуудлыг хэлэлцэж Ц.Мөнхбаяраас уучлалт гуйх тогтоолыг гаргахаар болжээ. Тус тогтоол нь долоо хоногийн дараа гарах бөгөөд энэ үеэс түүний нэр төрийг сэргэсэн гэж үзэх юм байна.

Хуваалцах