Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймаг руу шилжүүлжээ

Өнгөрөгч дөрөвдүгээр сард “Гал үндэстэн холбоо”-ны Ц.Мөнхбаяр нарын хэргийг Нийслэлийн хяналтын шатны шүүхэд хэлэлцсэн. Хэлэлцээд Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт 6.11 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ял тус тус оноосон юм. О.Самбуу-Ён

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Мөнхбаярыг Өвөрхангай  аймаг руу шилжүүлжээ
Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймаг руу шилжүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч дөрөвдүгээр сард “Гал үндэстэн холбоо”-ны Ц.Мөнхбаяр нарын хэргийг Нийслэлийн хяналтын шатны шүүхэд хэлэлцсэн. Хэлэлцээд Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт 6.11 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ял тус тус оноосон юм. О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.

Харин Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дараа хоригдож байгаа ялтнуудыг Цагдан хорих төвөөс хорих анги руу шилжүүлдэг. Иймд өчигдөр Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих анги руу шилжүүлсэн байна.

Түлхүүр үг:Ц.Мөнхбаяр
Хуваалцах