Ц.Мөнхбаярын гэр бүлийнхэн сэтгэлээ “уудална”
“Оюу толгой” төслийн гэрээний асуудлаар санал хэлэгчид, хогны ногоон уутыг эсэргүүцэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцохоо мэдэгдсэн байна. Ард түмнийг зовлонгоо хуваалцаж, сэтгэлээ уудлахыг уриалсан энэ цуглааны нэр “Монголын нэг өдөр”.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Г.Уянга энэ сарын 14, 15-нд Чингисийн талбайд цуглаан зохион байгуулахаа мэдэгдсэн. Цуглаанд иргэд идэвхтэй оролцсоноор өөрт тулгамдаж буй асуудлаа шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэх боломж олдох аж. Одоогоор цуглаанд “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярын гэр бүл, ураны асуудлыг эсэргүүцдэг байгаль орчны хөдөлгөөнийхөн, “Оюу толгой” төслийн гэрээний асуудлаар санал хэлэгчид, хогны ногоон уутыг эсэргүүцэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцохоо мэдэгдсэн байна. Ард түмнийг зовлонгоо хуваалцаж, сэтгэлээ уудлахыг уриалсан энэ цуглааны нэр “Монголын нэг өдөр”.


















