Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ц.Мөнхзаяа Азийн аваргаас алтан медаль хүртлээ

Кувейт улсад өчигдөр эхэлсэн жүдо бөхийн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 31 орны 201 жүдоч өрсөлдөж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ц.Мөнхзаяа Азийн аваргаас алтан медаль хүртлээ
Ц.Мөнхзаяа Азийн аваргаас алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Кувейт улсад өчигдөр эхэлсэн жүдо бөхийн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 31 орны 201 жүдоч өрсөлдөж байна.

Тус тэмцээнд зодоглосон манай баг тамирчид эхний өдөр нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа түрүүлсэн бол 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа нар мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр нар хүрэл медаль хүртлээ.

ОУХМ Ц.Мөнхзаяа аваргын төлөө Японы жүдоч Токиогийн “Их дуулга”-ын хүрэл медальт Нишикава Махотой барилдаж вазари үнэлгээгээр ялж, тивийн аваргын хошой медальтай боллоо. Тэрбээр финалын барилдааны цаг дуусахаас 17 секундын өмнө зүүн мөрөндөө гэмтэл авсан ч тэсвэр хатуужилтайгаар барилдаанаа дуусгасан юм.

Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар тамирчдаа дасгалжуулан оролцож байна.


Хуваалцах